“Микото“  брэндийн тухайд бидний үзэл санаа ээжээс охинд, үеэс үед сувдан эдлэлээ өвлүүлэн гэр бүлийн үнэт өв болгон үлдээдэг эртний Япон уламжлалаас үүдэлтэй билээ. Ийм нандин харилцааг бид үйлчлүүлэгчидтэйгээ бий болгон, хөгжүүлж, улмаар уламжлал хийгээд, орчин цагийн технологи, өндөр ур чадвар бүхий ажилтнуудын хүч хөдөлмөр, гоо зүйн сайхныг өөртөө нэгтгэн цогцлоосон “Микото“ брэндийг өвлүүлэн үлдээхийг эрхэмлэдэг юм.

“Микото“-г Япон улсын Эдийн засаг, Худалдаа, Аж үйлдвэрийн яамнаас “Япон брэнд“ хэмээн хүлээн зөвшөөрч, батламж гардуулсан юм. Япон сувдны ассоциаци энэ батламжаар дамжуулан “Микото“-г жинхэнэ Япон брэнд хэмээн дэлхий дахинаа мэдэгдсэн бөгөөд чухам үүгээрээ тус улсын сувдан эдлэлийн бусад брэндүүдээс ялгарч чаддаг билээ.

© 2018 Mikoto Mongolia
by