Сувд бол энэ дэлхий дээрх цорын ганц органик үнэт чулуу бөгөөд хүний хурууны хээ шиг дахин давтагдашгүй байдлаараа онцлог. Гэвч бусад чулууг бодвол эмзэг, урт удаан хугацаанд гоё сайхнаар нь хадгалж үлдэхийн тулд анхаарал, арчилгаа шаарддаг.

Сүрчиг, үсний лак, хүний биеэс ялгарах хөлс, тос зэрэг нь сувдны гялалзсан сайхан өнгийг гундаадаг. Тиймээс “Микото”-гийн гоёлоо зүүхээс өмнө гоо сайхны зүйлсээ хэрэглэх хэрэгтэй.

Харин зүүж хэрэглэснийхээ дараа тайлж аваад зөөлөн даавуун алчуураар, сүрчиг, гоо сайхны хэрэгсэл, мөн биеийн хөлс, тос зэргийг арилтал нь арчина. Зарим тохиолдолд гүйцэд сайн цэвэрлэхийн тулд зөөлөн саван хэрэглэн угаагаад арчиж хатаасан ч болно. Сувд эмзэг чулуу болохоор өөр бусад эдлэлүүдээс тусад нь хадгалж, хортон үүсэх, зураас гарах зэргээс сэргийлэх нь зүйтэй. “Микото”-гийн зүүлт, үнэт эдлэлүүдийг зөөлөн даавуун уут эсвэл “Микото”-гийн үнэт эдлэлийн зориулалтын хайрцаганд хадгалах нь хамгийн зөв.

Хэрэв та сувдан зүүлтээ ойр ойрхон зүүж хэрэглэдэг бол хэлхээ тасрахаас сэргийлж 2-3 жил тутамд шинээр хэлхэхийг зөвлөж байна. Багахан анхаарал тавьж арчилснаар таны сувд олон жилийн туршид өнгөлөг, гялалзсан хэвээр байж чадна.

© 2018 Mikoto Mongolia
by