Амьд организм дотор ургадаг цорын ганц үнэт чулуу болох сувдны гэрэл цацарсан өнгө төрхөнд хүн төрөлхтөн эртнээс татагдсаар ирсэн. Хайрын бэлэг, дайны олз аль нь ч байлаа гэсэн цэвэр ариун басхүү урин тачаангуйн бэлгэдлийг илэрхийлэн зүүсэн эзнээ чимдэг сувд энэ дэлхийн хүмүүсийн хамгийн ихээр дурладаг чулуунуудын нэг байсан, бас байсаар ч байх болно.

Дөрвөн зуу гаруй жилийн хугацаанд сувд өөрийн сэтгэл татам өнгө төрх, нөгөөтэйгүүр ховор олддог гэдгээрээ дэлхий даяар үнэд хүрдэг байлаа. Байгалийн цэвэр төдийгүй өөгүй дугуй хэлбэртэй сувд олдоно гэдэг маш ховор. Ийм ч учраас ховор энэ чулууг тарьж, ургуулах хэрэгцээ гарч ирсэн юм. Өнөөдөр, “Акоя”, “Тахити”, “Өмнөд далай” гээд бараг бүх сувднуудыг таримал аргаар гаргаж авдаг.

Акоя сувднуудыг үе дамжсан туршлагатай тариаланчид мянга мянган хясаанд арчилж, тордон далайд ургуулдаг. Сувд ургаж гүйцэх хүртэл 2-5 жил шаардлагатай. Бүрэн ургаж гүйцсэнийх нь дараа хураан, хясаанаас нь салгаж авна. Ширхэг сувд бүрийг угааж, хатаагаад, ангилна .Эцэст нь үнэт эдлэл үйлдвэрлэгчид хийгээд борлуулагчдад очиход бэлэн болно.

“Микото” брэндийн сувдыг Шима хойг дээр тарьж ургуулдаг. Энэ бол “Акоя” сувдны үйлдвэрлэл болоод Япон сувдны тариалангийн төв болсон нутаг. “Акоя” сувдыг “Акоя” хясаан дотор ургуулдаг. Гялалзсан сайхан өнгө төрхнөөс гадна, цагаан, шаргал, ягаан, цайвар ногоон, хөх, мөнгөлөг гээд олон гоёмсог өнгөтэй байдгаараа алдартай. Эх хясааныхаа хэмжээнээс хамаараад 2-10 мм-ийн хэмжээтэй байдаг. Энэ нь хамгийн өөгүй, цэвэрхэн дугуй хэлбэртэй сувд бөгөөд төрөл бүрийн зүүлт, бугуйвч хийхэд нэн тохиромжтойд тооцогддог юм.

“Микото” брэнд нь Япон Улсын Сувдны Ассоциацийн сувд зэрэглэх системд сувдаа хамруулдаг. Сувдны зэрэглэл нь гадна хэлбэр, өнгө, гялгар, ѳѳ сэв болон хэмжээнээс хамаардаг. “Микото” брэндийн сувдны үзэмж, ховор байдал, үнэт чулууны чанар гэсэн гурван шаардлага нийцсэн тохиолдолд “N” – “NNN” зэрэглэл олгодог. Япон улсыг Нипон гэж нэрлэдэг ба Нипоны эхний үсэг ашиглан “N” зэрэглэл болгон нэрлэсэн.

© 2018 Mikoto Mongolia
by